Б.Хурцын хэргийн шүүхийн эцсийн шийдвэр маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Б.Хурцын хэргийн шүүхийн эцсийн шийдвэр маргааш гарна

Англи  улсад хоригдож байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга ажлын албаны дарга Б.Хурцын хэргийн шүүхийн шийдвэр маргааш гарах юм байна.  Шүүхийн шийдвэр гарч, Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Б.Хурцын шүүхийн шийдвэр гарч, Германы талд шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Маргааш буюу энэ сарын 29-нд шүүхийн эцсийн шийдвэр гарна. Тодорхой шийдвэр гараагүй байхад мэдээлэл өгч болохгүй. Хаанаас тийм мэдээлэл гарч байгаа мэдэхгүй байна. Маргааш оройн 20.00 цагийн үед нэлээн орой болох байх. Тиймээс  шийдвэр оройтож гарах байх гэж таамаглаж ирэх бямба гаригийн 11.00 цагт хэвлэлийн хурал товлосон байгаа.

-Б.Хурцыг өөрөө Германд шилжүүлэх өргөдөл өгсөн гэсэн яриа бас байна?

-Манайд албан ёсоор мэдээлсэн юм алга. Хэрэв тийм өргөдөл өгсөн бол бидэнд мэдээлэх ёстой. Шүүхийн шийдвэр Германы талд ч Английн талд ч гарахыг үгүйсгэх аргагүй. Энэ талаар мэдээлэлгүй болхоор хэлэх боломжгүй байна. Шийдвэр гарсны дараа мэдээлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж