Дөрвөн замын уулзваруудын гэрлэн дохиог өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Дөрвөн замын уулзваруудын гэрлэн дохиог өөрчилнө

Замын хөдөлгөөн зохион байгуулах төвийн судалгаан дээр үндэслэж замыг өргөсгөх, гэрлэн дохиог өөрчлөх, нэг урсгалтай замыг хоёр урсгалтай болгох гэх мэт ажлыг хийж байгаа. Эл ажлын хүрээнд төрийн ордны хоёр талын замыг хоёр урсгалтай болгосон. Мөн дөрвөн замын уулзвар гэрлэн дохионд өөрчлөлт оруулж байгаа. Тодруулбал, дөрвөн замын уулзвартай зам дээр зүүн талаас ирж буй машин явах дохио болох ногоон гэрэл асч байх үед уулзварын бусад замын хөдөлгөөнийг хаана. Ингэснээр замын хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд чөлөөлж байгаа ажээ.  Одоохондоо Сөүлийн гудамж буюу Үндсэн хуулийн гудамжны замын уулзварын дохионы гэрлийг дээрх тогтолцоонд оруулсан гэнэ. Тус зам дээр хийсэн туршилтын дүнд замын хөдөлгөөний удаашралыг тодорхой хэмжээнд бууруулжээ. Иймээс бусад дөрвөн замын уулзвартай замын дохионы гэрлийг дээрх тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж