Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Үхсэн хүн сэрсэн нь

Өмнөд Африкийн нэгэн эр 21 цаг шарил хадгалах хөргөгчинд байсны эцэст гэнэт сэржээ. Архаг багтраа өвчтэй түүнийг амьсгал нь хүчтэй бөглөрөн ухаан алдсаны дараа гэрийнхэн нь түргэн тусламж дуудсан бөгөөд эмч түүний амьсгал, судасны цохилт огт мэдэгдэхгүй байсан тул нас барсан хэмээн авч явжээ. Гэвч 80 настай өвөө гэнэт амилсан байна.


Шарил хадгалах газрын ажилтнууд хэн нэгэн тусламж эрэн хашгирахыг сонссон гэнэ. Харин тэд хүний махан идэштэн ямар нэг этгээд хөргөгчид цоожлогдсон байх гэж бодоод цагдаа дууджээ. Буутай цагдаа нар ирээд хөргөгчийг онгойлготол өнөөх өвөө “Би энд яаж яваад орчихов?” хэмээн асуусаар гарч ирсэн байна. Тэгээд оршуулгын ёслолд бэлтгэж байсан хамаатани садангуудад нь энэ мэдээг дуулгажээ. Харин үхээд сэхсэн өвөө өөрөө шоконд орж, хар дарж зүүдлэн, сэтгэл зүйн хямралтай байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж