Автобусны цахим картыг сургуулиасаа авна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Автобусны цахим картыг сургуулиасаа авна

Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Оюутнууд автобусны цахим картаа авахын тулд Монголын оюутны холбооны байранд урт дараалалд зогсдог байсан. Харин энэ жилээс эл асуудал давтахгүй нь ээ. Оюутны холбооноос тухайн их, дээд сургуульд автобусны цахим картыг өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Нэг ёсондоо автобусны карт шинээр авах эсвэл сунгуулах бол өөрийн суралцаж буй сургуульдаа хандах аж. Их, дээд сургуулиудын бүртгэл эхлэхээр энэхүү ажлыг зохион байгуулах аж. Өнгөрсөн жил оюутны автобусны цахим картыг гарган үйлчилгээнд нэвтрүүлсэн ч зарим тов оврын автобус эл картаар үйлчлэхгүй гэх асуудал үүсээд байсан. Энэ талаар МОХ-ноос лавлахад, оюутнуудад автобусны цахим картаар цаг болон чиглэл харгалзахгүй ажлын таван өдөр үнэ төлбөргүй зорчих эрх эдлэнэ хэмээн гэрээ хийсэн гэв.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж