Солонгосын томоохон сайтуудыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Солонгосын томоохон сайтуудыг хакерджээ

Өмнөд Солонгос улс интернэт хэрэглэгчдийн тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. 50 сая орчим хүн амтай тус улсын 80 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг билээ.

Тус улсын олон нийтийн сүлжээ сайтууд болох Nate, Cyworld сайтуудыг хакердаж, 35 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан тухай Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлжээ.

Уг мэдээлэлд хэрэглэгчдийн утасны дугаар мэйл хаяг зэрэг чухал мэдээлэл агуулагдаж байсан аж.

Өмнөд Солонгосын Харилцаа холбооны газраас шуурхай арга хэмжээ авч хакерчдыг илрүүлэх ажиллагааг эрчимтэй явуулж эхэлжээ. Тэдний мэдээлснээр хакеруудын IP хятадынх байсан гэнэ.

Тиймээс тэд олон сая хүний хувийн мэдээлэл алдагдсан энэхүү хакерын дайралтад Хятад улсын хакерчдыг холбоотой хэмээн мэдэгдэж, зэмлэн буруушааж байна.

Мөн цагдаагийн газраас энэхүү хэрэг явдалтай холбоотой мөрдлөг шалгалт хэдэн сараар үргэлжилж болзошгүй хэмээн мэдэгдээд байна.

Энэ оны эхээр Өмнөд Солонгосын банкны сүлжээнд хакерууд нэвтэрч ихээхэн хохирол учруулсан хэрэг гарч байсан ба үүнийг ч мөн Хятадын хакерууд үйлдсэн хэмээн солонгосын тал мэдэгдээд байсан юм.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж