Арвин ургац Оросын иргэдийг улам бүр ядууруулна

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Арвин ургац Оросын иргэдийг улам бүр ядууруулна

ОХУ-ын Хөдөө, аж ахуйн яам болон Үр тарианы холбоо энэ жил арвин ургац авна гэж найдаж байгаа юм. Гэсэн ч их ургац хураалтын дараа улс оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдрахгүй гэж тариаланчид үзэж байна. Хөдөө, аж ахуйн сайд Елена Скрынник төр засгаас 85-90 сая тонн үр тариа хураахын тулд бүхий л арга хэмжээг авч байна гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр энэ тоонд болгоомжтой хандаж байгаагаа хэлжээ. Учир нь өнгөрсөн жил 92 хүртэл сая тонн ургац хураана гэж төлөвлөж байсан ч аагим халуун болсны улмаас 60,9 сая тонн үр тариа хураасан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар зөвхөн ургац сайн хураах нь хүнсний үнэ буурахад нөлөөлөхгүй гэнэ. Зах зээлийн хүчтэй бус өрсөлдөөн, засаг захиргааны шийдвэр болон улсын монополь үйлдвэрүүдийн үнэ тарифаас шалтгаалан ОХУ-д хүнс бүтээгдэхүүний үнэ улам бүр өссөөр байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж