Wall Street-ийн “жилийн хамгийн муу” долоо хоног өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Wall Street-ийн “жилийн хамгийн муу” долоо хоног өнгөрлөө

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн муу долоо хоног өнгөрөгч долоо хоногт тохиолоо. АНУ-д үүсээд байгаа өрийн хямрал ийнхүү хөрөнгийн зах зээлд тааруу үр дүнг авчирсан аж. Тус улсын засаг захиргаа өрийн хязгаарыг хэтэрхий өндөр мэдэгдсэнээс болж S&P 500 хувьцааны индекс өдөр бүр тодорхой хувиар унасаар долоо хоногийн эцэст 3,9 хувьд хүрчээ. Гэвч “Үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд бүрэн төлж дуустал иймэрхүү хувьцааны уналт ажиглагдах болно” гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдсээр байгаа юм. Албаны хүмүүс ийм мэдэгдлийг удаа дараа хийсээр байгаа ч VIX хувьцааны индекс өнгөрөгч долоо хоногт хамгийн их буюу 9 хувийн уналтыг үзүүлсэн нь ажиглагчдын сэтгэлийг улам их түгшээж байна.

“Эрх баригчдын хийж хэрэгжүүлэх гэж буй бодлого нь эцсийн дүндээ АНУ-ын ард иргэдэд хүндээр нөлөөлөх болно. Хувьцаа ийм өндөр хэлбэлзэлтэй байхад инфляц өсөх нь ойлгомжтой” гэж CIM компанийн эдийн засгийн эрсдлийн судалгааны ахлах мэргэжилтэн Натали Трунов хэлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хүчтэй цохилтыг амссан дараагийн компаниар Dow Jones-ийн хувьцаа тодорсон ажээ. Тус хувьцаа өнгөрөгч долоо хоногт 6,1 хувийн уналтыг үзүүлсэн аж. “АНУ-ын аж үйлдвэрийн салбарт өрийн хямрал маш ихээр нөлөөлнө” гэж S&P-ийн худалдааны зөвлөх Крис Бурба мэдэгдсэн юм. Өнгөрөгч долоо хоногт Нью-Йоркын хөрөнгийн биржээс 8,58 тэрбум доллартай тэнцэхүйц хувьцаа эргүүлэн татагдсан байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж