МСНЭ хангалттай хариу өгөөгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

МСНЭ хангалттай хариу өгөөгүй гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй сэтгүүлч МСНЭ-ийн үйл ажиллагаанд санаа зовнин онц их хурал хийх шаардлага тавьсан талаар өмнө нь мэдээлсэн. Түүний хариуг МСНЭ-ийн удирдлага хэвлэл мэдээллээр дамжуулан өгчээ. Тус байгууллагын удирдлага онц их хурал хийхийг шаарпсан сэтгүүлчдийг МСНЭ-ийн үйл ажиллагааг өөчлөн муучлахыг урьтал болгосон гээд их хурал товлосон цагтаа буюу энэ оны сүүлээр болно гэсэн хариу өгсөн байна. Мөн “ажил хэрэгч шүүмжлэлийг дуртайяа хүлээн авна” хэмээжээ.

Гэхдээ онц их хурал зарлан хуралдуулах 10 шалтгаан нь хэн нэгний нэр хүндийг гутаах зорилгогүй, 100 хувь ажил сайжруулах шаардлага байсныг ажил хэрэгч биш муучлах аястай гэсэнд шаардпага тавьсан сэтгүүлчид сэтгэл дундуур байгаа аж.  Гол шаардлага болох МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг их хурлаараа сонгох хэрэгтэй гэсэн дүрмийг яагаад зөрчиж байгааг хариудаа тайлбарлаагүй аж. Хамгийн сүүлд 2008 онд болсон их хурлаар улиран сонгогдсон МСНЭ-ийн ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа их хурал хийгээгүй атал ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс гэнэт гарч  ирсэн үндэслэлийг хариуд тайлбарлаагүй байна. Иймд онц их хурал хуралдуулахыг шаардсан сэтгүүлчид МСНЭ хангалттай хариу өгөөгүй гэж үзжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж