Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Э.Ууганбаярын ар тал

“Хувьсал” продакшны жүжигчин байсан Э.Ууганбаярыг ихэнх уншигч хөтлөгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз. “Амьдралын амт”, “Хайрын рекорд” зэрэг кинонд тоглосон тэрбээр гэртээ 365 хоногийн 160 хоногт л байдаг гэнэ. Аргагүй ч биз, урлагийнхан дандаа л энд тэнд шоу тоглолт, хөдөө аялан тоглолт гээд л явчихдаг болохоор тэр биз. Гэсэн ч түүний эхнэр Уянга энэ бүгдийг нь маш сайн ойлгодог гэнэ. Ууганаагийн эхнэр Уянга адилхан жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа юм. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд Ууганаагийн бүх ажилд нь урам өгч, нөхрийнхөө хамгийн сайн дэмжигч, ар тал нь байж чаддаг хэмээн ойр дотных нь найзууд Уянгыг үнэлдэг юм билээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж