Шар өвчин ихээр дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Шар өвчин ихээр дэгджээ

Төв аймгийн Борнуур сумын бага насны хүүхдүүд дунд шар өвчин нэлээд тархжээ. Өнгөрсөн гуравдугаар сараас тус сумын цэцэрлэгт уг өвчин анх гарснаар өвчин газар авч олон хүүхэд гепатит А вирусээр өвчилжээ. Сумын эмнэлэг өвчтөний бүх ороо шараар өвдсөн хүүхдүүдэд зориулж, зарим эцэг, эхчүүд хүүхдээ авч Халдвар судлалын үндэсний төв болон Төв аймгийн нэгдсэн эмнэлгийг бараадан эмчлүүлж байгаа гэнэ.

Сумын цэцэрлэг одоогоор амарсан байгаа хэдий ч уг цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүд гэр бүлийнхээ ах дүү нартаа дамжуулах гэх мэтээр өвчин газар аваад байгаа аж. Тухайлбал, нэг айлын гурван хүүхэд гепатит А вирусээр өвдсөн тохиолдол гарчээ. Аль гуравдугаар сард гарсан шар өвчин одоо ч Борнуур суманд намжихгүй байхад сумын удирдлагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн нутгийн иргэд гомдолтой байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд авч эхлэхэд ахин ийм өвчин гарах вий хэмээн эцэг, эхчүүд болгоомжилж байсан юм.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж