Б.Батбаяр гишүүнд ээлтэй өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Б.Батбаяр гишүүнд ээлтэй өдөр

Өнөөдөр билгийн тооллын 3. Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйл эхлэх, хишиг даллага дуудуулах зэрэг эдийн засгийн аливаа үйлийг од эрхэс таалж байна. Дорнын зурхайд онцолсноор энэ өдөр могой жилтэй Р.Раш, Б.Батбаяр, Р.Гончигдорж нарт аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэй эрхэм гишүүн Д.Дондог, Д.Очирбат, тахиа жилтэй Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг нарт сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн.  Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэгт мууг анхаарна уу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Эрхэм гишүүд үсээ засуулбал эд мал баялаг болно.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж