4271 өрхөд хүнсний талон олгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

4271 өрхөд хүнсний талон олгоно

“Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орлого багатай өрхөд хүнсний талон олгож эхлээд байна. Өнгөрсөн онд “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох аргачлал”-ыг баталсан юм. Уг аргачлалаар Ховд, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт судалгаа хийж, мэдээлэл цуглуулан тусгай програмд оруулан өрхийн амжиргааны төвшинг үнэлжээ. Үүний дүнд өрх бүр өөрийн оноотой болсон бөгөөд хамгийн бага оноо авсан өрхөд эл хүнсний талоныг олгох юм байна. Энэ удаад 4271 өрхөд талон олгох ба үүнд 16 хүртэлх насны хүүхдэд сард 5000, 16-аас дээш насны өрхийн гишүүнд сард 10 мянган төгрөгийн талон олгохоор тогтжээ. Эдгээр иргэд тухай харьяа дүүрэг, аймгийнхаа сонгогдсон дэлгүүрээс хүнсээ авахаар заажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж