“Улаан ном”-ыг 300 орчим сая төгрөгөөр шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Улаан ном”-ыг 300 орчим сая төгрөгөөр шинэчилнэ

Сүүлийн жилүүдэд ан амьтан, ургамлыг хууль бусаар ашиглах явдал олширч, улмаар байгаль орчин, ховордсон ан амьтан, ургамлыг зүйлийг хамгаалахын тулд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарсантай холбогдуулан 1967 онд анх хэвлэгдэн гарч байсан Монгол Улсын “Улаан ном”-ыг шинэчлэхээр болжээ. “Улаан ном”-ыг шинэчлэх ажилд Монголын 40 орчим эрдэмтнээс гадна их, дээд сургуулийн багш, амьтан ургамал судалдаг эрдэмтэн, залуус хамтран ажиллаж байгаа юм. Шинэчлэх ажлын хүрээнд амьтны асуудлыг Биологийн хүрээлэн, ургамлыг Ботаникийн цэцэрлэг хариуцаж байгаа аж.

Шинэчилсэн “Улаан ном”-д 30-аад зүйлийн ан амьтныг шинээр бүртгэхээс гадна нэн ховор, ховор болон ховордож буй амьтан, ургамлын зүйлийг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд торгох экологи, эдийн засгийн үнэлгээ хийхээр болжээ. “Улаан ном”-ын өмнөх хоёр хэвлэлтэй харьцуулахад, энэ удаагийн шинэчилсэн хэвлэлтэд сүүлийн үеийн техник технологи ашиглан нягтшил, чанар сайтай зургууд оруулах ба шохойтой цаасан дээр англи, монгол хэлээр хэвлэхийн зэрэгцээ газрын танилцуулгыг дэлгэрэнгүй тусгах учир нийт өртөг нь 300 орчим сая төгрөг болж буй гэнэ. Одоогоор номыг шинэчлэх бэлтгэл 70 хувьтай үргэлжилж байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж