МАХН-ын дарга Н.Энхбаярын хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаярын хагалгаа амжилттай болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д хагалгаа хийлгэсэн талаар МАХН-ын өмгөөлөгч н.Баасанхүүгээс тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголдоо эмнэлэгт шинжилгээ хийлгэх явцад зайлшгүй гадагш явж яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн оношийг эмч нар тавьжээ. Үүний дагуу долдугаар сарын 31-нд Сөүлийг зорьж эмнэлэгт хэвтсэн байна. Тэнд дахин шинжилгээнд орж өчигдөр БНСУ-ын орон нутгийн цагаар 12.30 цагт хагалгаанд оржээ. Н.Энхбаяр даргад  цөсний чулуу авах мэс засал хийсэн бөгөөд  өнөө өглөө холбоо барихад түүний хагалгаа амжилттай болсон байна.

”Түүнийг хагалгаанд орж байх цагтай бараг давхцуулан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хамуг Монгол” эвсэл байгуулснаа мэдээлсэн нь хүний хувьд баахан хуншгүй зүйл болсон гэж байв. Уг нь Ц.Шинэбаяр гишүүнээс мэдээллээ МАХН-ын даргыг хагалгаа хийлгэсний дараа хийхийг МАХН-ынхан хүссэн ч “Миний мэдээлэл хийх эсэх нь хэн нэгний хүсэл зорилгоос шалтгаалахгүй. Би МАХН-ын дэд даргаас болисноос биш МАХН-аас гараагүй” хэмээгээд мэдээлэл хийсэн гэнэ.

МАХН-ын даргад дахин нэг хагалгаа хийлгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэр нь нэлээд хэдэн жилийн өмнө, түүнийг Ерөнхий сайд байхад АНУ-д хийсэн нурууны эмчилгээний үргэлжлэл байж магадгүй аж. Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байхдаа АНУ-д эмчлүүлж нурууны эмчилгээ хийлгэн хэдэн сар нурууны бэхэлгээтэй  байсан гэж ойрын хүрээнийхэн ярьдаг юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж