УИХ-ын дарга 20-д хүртэл амарна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга 20-д хүртэл амарна

УИХ-ын даргын хамт Ховд аймагт ажилласан УИХ-ын Тамгын газрын ажилтнууд эргэж ирлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар өнгөрсөн сарын сүүлээс сонгогдсон тойрогтоо ажиллахаар явсан юм. Тэд Ховд аймгийн нэлээд олон сумаар орж хууль сурталчлах, УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт ямар байгаатай танилцах ажил хийжээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тойрогтоо ажиллаад үргэлжлүүлэн амрахаар үлдсэн байна. Тэрбээр энэ сарын 20-д хүртэл амрахаар болжээ. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллаж сумдаар орж яваа ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж