Mitsubishi Delica машины түүх

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Mitsubishi Delica машины түүх

1 дэх үе /1968 он/

Үйлдвэрлэлт:             1968–1979

Хөдөлгүүр:    T100: 1.1 L (1,088 cc) I4 KE44

T120: 1.4 L (1,378 cc) I4 4G41

Анх 1968 оны 7 сард Delica-ийн 1,088 см3 багтаамж бүхий хөдөлгүүртэй, 115 км/ц хүртэл хурдалж, 600 кг ачаа даах чадалтай бүхээгтэй хөнгөн тэрэг худалдаанд гарчээ. Нэг жилийн дараа 3 эгнээ 9 хүний суудалтай суудлын тэрэг болгон өөрчилжээ.

1971 оны 3 сард дахин өөрчлөлт оруулж, засварлан  Delica 75 гэж нэрлэх болсон байна. Өмнөх загваруудынх нь урд тал цулгуй байсан бол энэ удаад урд талд нь төмөр сараалжин тор хийж, 1,4 литрийн Neptune (4G41) хөдөлгүүртэй болгожээ.

1974 оны намар мөн л шинэчлэлт хийж, хамрын хэсгийг нь засч янзлан пластик өнгөлгөө оруулж, хоёр гэрэл суурилуулжээ. Энэ бол Delica1400 байсан юм. Экспортын зах зээлд энэхүү машиныг Colt T100 / T120 гэдгээр нь илүү мэддэг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж