Юлия Тимошенког баривчилсанд санаа зовинож байна

Хуучирсан мэдээ: 2011.08.07-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенког баривчилсанд санаа зовинож байна

Украины Печерскийн дүүргийн шүүх тус улсын Ерөнхий сайд асан Ю.Тимошенког баривчилсанд сэтгэл түгшиж байгаагаа Польш улс илэрхийллээ. “Энэ нь хэт яарсан радикал явдал” гэж Польшийн Гадаад Хэргийн Яамны сайтад дүгнэсэн бөгөөд Европын Холбоо энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэжээ.

Франц улсын Гадаад Хэргийн Яам Ю. Тимошенког баривчилсанд болон шүүхийн үйл ажиллагаанд эргэлзэж байгаагаа мөн илэрхийллээ. ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд шүүх ажиллагааны үндэслэл нь эргэлзээтэй байгаа бөгөөд Ю.Тимошенкогийн хамгаалалтын эрхийг хангаж өгөөгүй байна гэжээ. Энэ мэдэгдлийг Франц улсаас Украинд суугаа Элчин сайд Батькивщина Намын орлогч дарга Г.Немирт өчигдөр болсон уулзалтын үед дамжуулсан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж