Зах зээл 2008 ондоо эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Зах зээл 2008 ондоо эргэн ирэв

Дэлхийн санхүүгийн зах зээл 2008 оны хямралаас хойш үзээгүй уналтад орлоо. Америкийн Dow Jones 4,31 хувиар, Nasdaq 5 хувиар унав. Ази 2–4 хувар уналттай байгаа бол Орос ба Европ тогтвортой хасах үзүүлэлттэй байна.  Зах зээлийн ийм эрс уналт нь Америкт ашигтай байж болохыг шинжээчид хэлж байна.

Дэлхийн санхүүгийн талбар сандралд автлаа. Долоо хоногийн арилжааны төгсгөл АНУ-д эдийн засгийн уналт үргэлжилнэ гэсэн түгшүүртэйгээр гүнзгий уналттайгаар пүрэв гаригт хаагдлаа. Индекс Dow Jones 4,31хувиар бууран, 11383,68 пункт заасан нь 2008 оны аравдугаар сараас хойш үзэгдээгүй  хасах үзүүлэлт байлаа. Индекс Nasdaq 2009 оны хоёрдугаар сараас хойших хамгийн том уналтаа харуулан 2556,39 пунктад очив. S&P 500 индекс нь 4,8 хувиар буурч 2009 оны хоёрдугаар сараас хойших дээд хэмжээний уналтыг харуулан 1200,07 пункт болсон байв. Индексүүд долдугаар сарын 25-наас эхлэн унаж нийтдээ 11 хувиар буурсан байна. Пүрэв гаригийн уналтын лидер нь түүхий эдийн компаниуд болсон юм. Тухайлбал хөнгөн цагааны “Alcoa” компанийн хувьцаа 9,3 хувиар, “Chevron”– ынх 5,8 хувиар тус тус унажээ.

Хувьцааны уналтуудын талаар АВС, CBS ба NBC телевизийн сувгуудын нэвтрүүлгийг таслан шуурхай мэдээгээр дамжуулж байлаа. Азийн хөрөнгийн зах зээл ч Америкийг дагалдав. Бүсийн томоохон үйлдвэр “MSCI Asia Pacific”-ийн нийт хувьцаа  наймдугаар сарын 5-нд дөрвөн хувиар унан 125,62 пунктыг заав. Тавдугаар сарын 2-ны хамгийн их уналтын 10 хувь дахин давтагдав. Бүс нутгийн энэ томоохон  үйлдвэрлэгчийн хувьцаа дөрвөн хувиар унасан юм. Зөвхөн өнгөрч буй долоо хоног “MSCI Asia Pacific” найман хувиа алдаад байгаа нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт болов. Гонконгийн Hang Seng  арилжааны төгсгөл рүү 4,29 хувиа алдан 20946,14 пункт хүрсэн байна. Өмнөд Солонгосын Kospi 3,7 хувиар бууран 1943,75 пункттай, Шанхайн индекс  Индекс SSE Composite  2,15 хувиар унан 2626,42 пункт заасан бол  Японы Nikkei 225 пунктаа алдаад 3,72 хувиар унан 9299,88 пункт хүрчээ. Японы индекс гуравдугаар сарын сүйрэлт цунамигаас хойш ингэж унаж байгаагүй юм.

Өнгөрч буй баасан гарит Оросын РТС ба ММВБ индексүүд арилжааны эхэнд зургаан хувь хүртэл унаад дараа нь алдагдлаа бага зэрэг нөхөн тус бүр 2,92, 2,09 хувийг заав. Урд өдөр нь Баруун Европын 18 гол индексүүд уналтай байгаад наймдугаар сарын 5-нд Английн FTSE 100 индекс 2,7 хувь, Францын CAC –1,6 хувь, Германы DAX 2,7 хувь тус тус унажээ.Бүсийн гол үйлдвэрлэгч нарын Stoxx Europe 600 нийт уналтаар 3,4 хувийг заан  243,3 пунктад хүрэв. Энэ хоёрдугаар сарынхаа муу үзүүлэлтээс индикатор нь 16 хувиар буурсан байна.

Даяарчлалын болон Америкийн эдийн засгийн өсөлт сүүлийн саруудад удааширсныг хөрөнгө оруулагчид ойлгож байгаагаас хөрөнгийн биржийн түгшүүр эхлээд байна хэмээн “Bloomberg” агентлагад “iShares-BlackRock Inc” компанийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх стратегч Расс Костерик тайлбарлав. Компани нь 3,66 их наяд ам.доллар эргэлдэх хөрөнгөтэй. “Хөрөнгө оруулагчдыг төсвийн хатуу хэмнэлтийн дэглэм зовоож ашиг нь бараг тэглээд байгаа юм. Ийм тохиолдолд Засгийн газар нь ямар алхам хийх талаар тодорхойгүй байгаа нь тэднийг зовоосон нэг шалтгаан” гэж тэрээр тайлбарлав. 1,7 тэрбум ам.долларыг захиран эргүүлдэг “Platypus Asset Management Ltd” компанийн Прасард Паткар Америкийн зээлийн лимитийг нэмэгдүүлсэн нь хөнгөлөлт авчирна гэж найдаж байсан юм гээд “Хүн бүр л эдийн засгийн сул дорой байгаа мартчихсан байна” хэмээн тайлбарлав.

Галын дөл дээр пүрэв гаригийн макро эдийн засгийн мэдээ  тос нэмэв. Бүр өмнөх долоо хоногт нь гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний сулхан мэдээн дээр ISM Manufacturing и ISM Non-manufacturing индекс нь төлөвлөж байснаар доогуур гарлаа. Пүрэв гаригт ажлын байрны зах зээлийн мэдээ тун тааруу байв. Ажлын байрны анхан шатны мэдүүлэг 400 мянга болсон нь төлөвлөснөөс 5000 мянгаар дутаж, ажилгүйдлийн нөхвөр авагчдын тоо гэнэтхэн өсөн  3,7 сая гэж төлөвлөж байснаас даван 3,73 сая хүрчээ.

“Одоо санаа сэтгэл өөдрөг биш байна. Эдийн засаг уналтад орох эсэх нь шинэ макро эдийн засгийн үзүүлэлтээс их зүйл хамаарна” хэмээн UBS Wealth Management компанийн шинжээч Майк Райан  хэлж байна. Хөдөлмөрийн яамны шинэ мэдээ энд хамгийн чухал нь болно. Хэрэв дараагийн мэдээ сөрөг гарвал зах зээлийн уналт улам бүр эрчимтэй болно хэмээн тэрээр онцолжээ.

Европын мэдээнүүд ч таатай бус байна. Европын төв банк пүрэв гаригт жилийн суурь ханшийн хүүг 1,5 хувиар өөрчлөлтгүйгээр үлдээсэн ба тус банкны тэргүүн Жан-Клод Трише ойрын ирээдүйд эдийн засгийн өсөлт удааширна гэж мэдэгджээ. Тодорхойгүй бус байдал нэлээд өндөр төвшинд байгааг тэрээр сануулсан байна.

“Сэтгэл зүйн дарамт өсч байна. Бүгд л байдал муудна гэдэгт итгэх гээд байгаа юм. Европ эргэлзээ их гаргаж байна. Үүний зэрэгцээ валютын зах зээл дээр Японы интервенци мэдэгдэж байгаа” хэмээн “Ameriprise Financial Inc” хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх шинжээч Дэвид Джой мэдэгдлээ. “Зах зээлд макро эдийн засгийн мэдээгээр түгшсэн айдас ноёрхож байна. Макро эдийн засгийн мэдээ нь Европын зээлийн хямрал, АНУ-ын улсын өр ба түүхий эдийн үнэ нь удалгүй эдийн засгийн өсөлтийн асуудлыг гаргаж ирнэ хэмээн итгэхэд хүргээж байна” гэж Market Securities-ийн шинжээч Стефан Эколо түүнтэй санал нийлж байна.

Түүхий эдийн зах зээл дээр бас уналт ажиглагдаж байна. Нефтийн үнэ бууж байгаа. Brent маркийн нефтийн фьючерс тавдугаар сард тогтоогдсон хажуугийн сувгийн баррель нь 105–120 ам.доллар гэсэн үзүүлэлтийн доод төвшинг заалаа. WTI нефтийн үнэ нь унан баасан гаригийн арилжаагаар нь  сүүлийн гурван сарын доод хэмжээг заав. Нью-Йоркийн барааны биржийн (NYMEX) арилжаагаар энэ төрлийн нефтийн нэг баррелийн цахим худалдааны есдүгээр сарын  нийлүүлэлтийн үнэ 0,98 (1,13%) доллараар буурч наймдугаар сарын 4-ний өдрийн төвшинд 86,06 ам.доллар болсон байна. 

Металлын үнэ ч буурав. Зэсний нийлүүлэлт  нэг тонн нь  9170 ам.доллар болж 1,8 хувиар, никелийн үнэ 1,44 хувиар бууж тонн нь 23216 доллараар зарагдаж байна. Харин алтны үнэ өсөн т.унцийн үнэ 1684,8 ам.доллар болов. Алтны үнэ долдугаар сарын 4-ноос эхлэн өсч энэ хугацаанд 12 хувиар нэмэгджээ.

Зах зээлийн уналтыг АНУ албаар өдөөсөн байж болно хэмээн шинжээчид сэжиглэж байна. “Эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийн эрс бууралт нь хамгаалалтын хэрэгслүүдийн эрэлтийн ихэсгэдэг. Тэдний нэг нь АНУ-ын үнэт цаас. Тэр нь тэдний үнийг ихэсгэн орлогыг нь зэрэгцэн бууруулдаг юм.  Тус оронд шинэ зээл хэрэгтэй. Тиймээс өрийн зах зээлийн ийм маягийн өрсөлдөөн нь АНУ-д шинэ  үнэт цаасны хэвлэлтийг хямдаар гаргах боломж олгож байна хэмээн шинжээчид тайлбарлаж буй юм.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж