Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

БНСУ-ын Инчён хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 56 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа. Японы тамирчин Шохей Журакүг 24:6 харьцаатай илт давуу буулган авснаар шөвгийн наймд шалгарсан Д.Отгондалай өнөөдөр Киргизстаны боксчин Медер Мамакеевийг 18:16 харьцаатай хожсоноор хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр 10-нд мөнгөн медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин И Жин-Ёнтой тоглох юм.

Харин өнөөдөр орой Б.Түвшинбат 69 кг-ын жинд Иракийн тамирчин Зайдон Махомедтай медалийн төлөө тулалдана. Харин маргааш У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар шөвгийн наймын буюу медалийн төлөөх тоглолтоо хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж