“Нисванис”-ын Амгаа хуримаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

“Нисванис”-ын Амгаа хуримаа хийлээ

“Нисванис” хамтлагт нэгэн баярт үйл явдал өчигдөр тохиолоо. Хамтлагийн дуучин Л.Амгаа олон жил гоонь эр явсан амьдралаа цэглэн туулай жилийг онцолж, өргөө гэрээ зэхэн, билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Тэрбээр гэргийнхээ хамт цагаан өнгийг онцолсон нь тун ч зохисон харагдсан шүү. Хөл хүнд эхнэр Алтанзул нь “Сиси” загварын цасан цагаан даашинз, сувдан зүүлтээр гоёсон байлаа. Тэрбээр “ТВ-8” телевизид хөтлөгч хийдэг бөгөөд ирэх аравдугаар сард нярайлах аж. Монголын рок хөгжмийг дэлгэрүүлэн өдийг хүртэл энэ л урсгалдаа үнэнчээр зүтгэж яваа  “Нисванис”-ын Амгаагийн хурим тун ч даруухан болсон.

Хуримын ёслолд зөвхөн аав, ээж, ах дүүс болон сүйт бүсгүйн дотны найзууд хүрэлцэн ирсэн байлаа. Хуримын ордонд ёслолоо үйлдсэн залуу хос Сүхбаатарын талбай, Гандантэгчэнлин хийдэд очоодТөв аймгийн нутаг ИНЕГ-ын харъя “Жаргалант” цогцолборыг зорьжээ. Амгаагийн хадам аав ИНЕГ-т ажилладаг байсан учир хүүхдүүдийнхээ хуримын цайллагыг “Жаргалант” цогцолборт хийжээ. Харин хуримын цайллагад “Нисванис” хамтлагийнхан болон рок, попынхон уригдсан гэсэн шүү. Тэд “гранж рок”-ын хуримын ёслолыг хөлтэй нижгэр тэмдэглэсэн сурагтай.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж