“Motorola” хямд үнэтэй зургаан гар утас танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

“Motorola” хямд үнэтэй зургаан гар утас танилцуулав

Дэлхийн мобайл зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтах “Motorola” компани үзүүлэлтийн хувьд дундаж болон түүнээс доод ангилалд багтах хямд үнэтэй зургаан гар утас танилцуулсан байна. Тун энгийн загвартай, хэрэглэхэд ч хялбар байх Motorola WX161, WX181 загварын гар утаснууд нь фм радио болон гар чийдэнтэйгээрээ онцлог. Харин Motorola WX260 нь 11 цагийн турш хөгжим тоглуулах чадвартай бөгөөд WAP браузертай юм. Түүнчлэн WX161, WX181 болон WX260 нь энгийн, хавтгай загвартай юм. Харин Motorola WX265 нь Bluetooth холболттой, 2GB хүртэл багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах бол Motorola WX290 нь арай том буюу 1.8 инчийн дэлгэцтэй, дижитал камер, гар чийдэн болон фм радиотой юм.
Компанийн зүгээс одоогоор үнэ болон хэдийд худалдаанд гарах талаар мэдэгдээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж