С.Ламбаа сайдын од нь гийх өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайдын од нь гийх өдөр

Өнөөдөр билгийн тооллын 13. Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Энэ өдөр бар жилтэй С.Ламбаа гишүүний од нь гийж ажил үйлс нь амжилтаар дүүрэн байх бөгөөд Д.Загджав гишүүн аливаа үйл хийхдээ болгоомжтой хянуур бай. Мөн Д.Батбаяр гишүүн эрүүл мэнддээ анхаарвал зохино. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх,эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж