Хорио цээрийн дэглэмийг цуцална

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцална

Говь-Алтай аймгийн Бигэр суманд өнгөрсөн долдугаар сарын 24-нд малын гоц халдварт боом өвчин гарч, дөрвөн үхэр хорогдож, ах, дүү хоёр өвчний халдвар авч, эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Голомтын бүсэд мэргэжлийн байгууллагууд ажиллаж, малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт,  вакцинжуулалт хийсэн. Мөн сумын Засаг даргын шийдвэрээр 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч  удахгүй цуцлахаар болжээ. Тодруулж хэлбэл, ирэх даваа гаригт хорио цээрийн дэглэмийг цуцлах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж