Хятадын хакерууд Тайвань руу халджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Хятадын хакерууд Тайвань руу халджээ

Тайванийн сөрөг хүчний Ардчилсан дэвшилт нам гишүүдийн үзэж буйгаар хакерууд Хятадын дэмжлэгтэйгээр чухал нууц мэдээлэл хулгайлжээ. Уг баримтад ирэх оны нэгдүгээр сард Тайваньд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой баримт бичгүүд багтсан аж.

"АFР" агентлагийнмэдээлснээр Тайванийн ардчилагчид сүүлийн дөрвөн сарын турш Хятадын хэдэн арван хакеруудыгнамынх нь цахим хаягуудын IР дайралт хийж буйг хянаж байжээ.

"Энэ бол Хятадын хакеруудын Туслалцаатайгаар гадаадаас мэдээлэл олж авах гэсэн ердийн ажиллагаа гэдэгт бид итгэлтэй байна. Энэ нь дэлхийн интернэтийн сүлжээнд хүчтэй заналхийлэлбий болгож байна" гэж Ардчилсан дэвшилт намын төлөөлөгч Чэнь Чимой мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт "МsAfee” компани мэдэгдэл хийхдээ "14 улсад дэлхийн түвшингийн 72 төрийн болон хувийнбайгууллага хакеруудын золиос болоод байна" гэжээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар хакерууд Хятадын дэмжлэгийг ашигладаг байна.

Хятадын албан ёсны хэвлэлүүд "MsAfee" компанийн шинжээчдийн сэжгийг "хариуцлагагүй" хэмээн бичжээ. Тайванийн Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын мэдээлснээр өнгөрсөн онд тус улсын засаг захиргааны вэб хуудаснууд 500 мянган хакеруудын дайралтад өртөж байсан гэнэ.

Тэдгээрийн 12 хувь нь Хятадын хакеруудаас ирсэн байсан гэж "АFР" мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж