Замын-Үүдийн тасалбар 17-ныг хүртэлх нь дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн тасалбар 17-ныг хүртэлх нь дуусчээ

Замын-Үүдийн чиглэлд галт тэргийн тасалбар олдохгүй байгаа, иргэд хонон өнжин дугаарлаж байж тасалбар авч байна гэсэн мэдээллийн дагуу Төмөр замын лавлахтай холбогдон тодрууллаа. “Иргэд  шөнөжин дугаарлаж тасалбар авч байгаа нь үнэн. Замын-Үүд чиглэлийн энэ сарын 17-ны өдрийг хүртэлх энгийн галт тэрэгний тасалбарыг урьдчилж зараад дууссан. Харин нэмэлтээр явж байгаа экспресс галт тэрэгний тасалбар бол байгаа. Гэхдээ тасалбарыг заавал нэг хоногийн өмнө урьдчилан авах хэрэгтэй” гэсэн хариулт өглөө. Замын-Үүд чиглэлийн энгийн  галт тэргийн тасалбар иргэдийн дунд эрэлт ихтэй байгаа бол экспресс галт тэрэгний зөөлөн вагоны үнэ 32300 төгрөг байна. Түүнчлэн иргэдийн гар дээрээс “шаг”-ийн тасалбар зарагдаж байна гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг Улаанбаатар Төмөр замын газрынхан “Зорчих тасалбарыг бичихдээ болон галт тэргэнд нэвтрүүлэхдээ тухайн зорчигчийн иргэний үнэмлэхтэй тулган оруулж байгаа болохоор “шаг”-ийн тасалбар борлуулах боломжгүй” гэсэн хариулт өгч байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж