Хийморийн овоог тохижуулж, цогцолбор болгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Хийморийн овоог тохижуулж, цогцолбор болгоно

Хийморийн овоо буюу “Зэндмэнэ” хайрхныг тохижуулан цогцолбор болгох ажлыг эхлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд Хийморийн овоо сүсэгтэн олны хөлд дарагдан, хараа хяналтгүй эвдэж сүйтгэгдээд байгаа билээ. Энэ бүх асуудлыг шийдэхээр “Зэндмэнэ хайрхан” ТББ-ын санаачилгаар 108 суварга, Хийморийн овоо өөд гарах шат, 21 аймгийн туг, дөрвөн хүчтэн, дөрвөн бэрх, хийморийн морь, хүрд, голомт зэрэг хөшөө дурсгалыг багтаасан иж бүрэн цогцолбор байгуулахаар болжээ. Уг овооны билгэ тэмдэг болсон хийморийн морины хөшөө нь 500 кг жинтэй байх ба хөшөөг хайрхны оройд онгоцоор залах ажээ. Цогцолборыг барих ажлын хүрээнд одоогоор найман суваргыг хайрхны аманд байршуулаад байгаа гэнэ. Эл цогцолборыг барьж сүндэрлүүлэхэд 500 сая төгрөг зарцуулах бөгөөд 2013 он гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж