Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Мадонна 53 нас хүрлээ

Дуучин Мадоннагийн 53 насны төрсөн өдөр өчигдөр тохиож, тэрбээр Хэмптон дэх PDA цогцолборт 24 настай найз залуу Брахим Зайбатынхаа хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Мадоннагийн бяцхан хүүхдүүд Дэвид, Мерси нар элсэн дээр тоглож байх зуур энгийн даруухан хувцасласан ч угийн үзэсгэлэн төгс дуучин бүсгүй маань залуухан Франц бүжигчин найз залуугаа тэврэн үнссэн шиг төрсөн өдрөө нам гүм даруухан тэмдэглэсэн байна.

Дуучин Мадонна 1958 оны наймдугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Мичиган мужид төрсөн бөгөөд 1977 онд орчин үеийн бүжигт суралцахаар Нью-Йорк хотыг зорьсноор түүний амжилтын гараа эхэлсэн түүхтэй. Тэрбээр 2010 оны сүүлээр Мэйсигийн хувцас загварын шоун дээр ая дуугаа өргөх үеэр одоогийн найз залуу Зайбаттайгаа анх таарч, тэр цагаас хойш болзож эхэлсэн юм. Мадонна анх Шон Пеннтэй гэрлэсэн ч тэдний гэрлэлт бүтэлгүйтэж түүнээс хойш Воррен Битти, Деннис Родман, Карлос Лион зэрэг хэд хэдэн эртэй нэр холбогдсоныхоо дараа Гай Ричитэй гэрлэсэн ч мөн л тэдний хамтын амьдрал бүтэмжгүй болсон гэдэг. Дуучин бүсгүйн менежер Гай Озэригийн мэдээлснээр хатагтай Мадонна одоо 12 дахь цомгийнхоо ажилд ханцуй шамлан орж ихэд завгүй байгаа аж.

Жил ирэх тусам Мадонна нас нэмж байгаа ч үзэсгэлэн гоо нь өнө мөнх гэдгийг түүний залуухан найз залуугийн жишээ батлан харуулж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж