ЗХУ-ыг унагахад тусласан Оросын сэтгүүлчид

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

ЗХУ-ыг унагахад тусласан Оросын сэтгүүлчид

(“Columbia Journalism Review”, АНУ)

Энн Купер (Ann Cooper)-ийн тэмдэглэлийг хүргэж байна.
 

Хорин жилийн өмнө 1991 оны наймдугаар сарын 19-ний өдөр Зөвлөлт Холбоот Улсын  телевизийн дэлгэцнээ орчин үеийн сэтгүүл зүйн хамгийн түрэмгий бохир бөгөөд чухал жүжиг тоглогджээ.

Өмнөхөн нь тэр өдөр зөвлөлтийн долгионоор хүйтэн дайны сэтгүүл зүйн хамгийн муу дүр нь тодорч дуулгавартай хөтлөгчид нь шинэчлэх санаа бодолтой Михаил Горбачевыг авч хаях гэсэн харгис коммунистуудын Онцгой байдлын улсын хорооны мэдэгдэл, зарлигийг уншиж байлаа. 

Тэдний олон нийтэд уншсан хоёр дахь мэдэгдэл нь “Зөвлөлтийн ард түмэнд хандсан илгээлт” нь болжээ. Анхны үгийг нь уншихад л бидэнд тэр илгээлтийн нөгөө талын гайтай, хошгируулсан утгыг мэдрэх боломжийг өгч байна. “Нутаг орон нэгтнүүд ээ. Зөвлөлт Холбоот Улсын иргэд ээ. Эх орон, манай ард түмнүүдийн  хувь заяанд хямралтай энэ хүнд үед бид та бүхэнд хандаж байна. Манай агуу их эх оронд үхлийн аюул тулгарлаа!” гэж тэр илгээлт эхэлсэн байв.

“Үхлийн аюул” нь өөрийн орноос далан жилийн улс төрийн харигслал, эдийн засгийн зогсонги байдлыг авч хаях гэсэн Михаил Горбачевын оролдлого байв. Цаг өнгөрөх тусам Горбачевын сонгосон хөдөлгөөнийг буруутгасан хорооны мэдэгдэл эфирийг бөглөн дүүргэж эхэлсэн юм. Зөвлөлтийн түүх 1956 оны Унгарын, 1968 оны Чехославакийн хэрэг явдлыг санагдуулам, тэдний талд цэргийн хүчин байсныгаваад үзэхэд хатуу чиг шугам баригчид ялахаар мэт байсан юм.

Төрийн  эргэлтийн лидерүүд Гадаад хэргийн яаманд хэвлэлийн бага хурал хийлгэсэн орой нь хэрэг явдал өөрөөр эргэж болох боломжтой гэх анхны шинж тэмдэг гарч ирсэн юм. Танкаар бүслэгдэж, цэргийн эргүүл тавьсан төрийн “Гостелерадио”-гийн  сэтгүүлчид ажил үүргийнхээ дагуу тэр арга хэмжээг эфирт дамжуулж байлаа. Оросын залуу сэтгүүлч эмэгтэй Татьяна Малкина хожим  хэлэхдээ самуун гаргагчдад тавьсан асуудлууд ихэнхдээ “сулхан бөгөөд бүдэг” байсан гэсэн байлаа. Малкина “Өнгөрсөн шөнө та нар төрийн эргэлт хийснээ ойлгож байна уу, үгүй юу гэдгээ хэлээд өгөхгүй юу?” гэж ичиж зоволгүйгээр асуулаа.

Шууд дамжуулж байснаас тэр гоёмсог асуулт бүхэл бүтэн үеийн санаа бодлыг гаргасан мэтээр улс даяар шууд дамжуулалтаар цагдсан юм (Малкина тэр өдөр дөнгөж 24 нас хүрч байсан ба хэрэв хэвлэлийн залуу сэтгүүлч нарт асуудал тавих боломж гарсан бол хэн нь ч ийм асуудал тавих байсан гэж өөрөө хожим хэлжээ).

Хэдэн цагийн дараа бүх үндэс­ний «Время» оройн хөтөлбөрөөр мэдэгдэл, тушаалыг дахин уншиж байлаа (хөтлөгч нар нь тэднийг чээжилсэн байх ёстой). Дараа нь ямар нэгэн сануулгагүйгээр хөтөлбөрийн редакторууд нь төрийн эргэлтийг эсэргүүцсэн Мосва дахь эсэргүүцлийн талаар алмайруулсан сувалжлага үзүүлж тэндээс Ельцины танкин дээр зогсож байгаа, эргэлтийг эсэргүүцэгсэгчдийн босгосон хамгаалалт зэргийг үзүүлэн өөр нэг залуу сэтгүүлч Сергей Медведевын хэлсэн “эсэргүүцлийн ажиллааг дамжуулж байна”, хожим “хэрэв бидэнд боломж гарвал” гэсэн дуу хоолойг сонсголоо.

Энэ бол хатуу шугам баригчид ялагдана (хоёр хоногийн дараа тэд ялагдсан юм) мөн эртнээс хүлээгдэж байсан Зөвлөлтийн коммунизмын сүйрэл тулаад ирсний (тэр болтол бараг дөрвөн сар болсон билээ) төгсгөлийн эхлэл нь байв. 

Саяхан хэн нэгэн энэ наймдугаар сард эргэлтийн хорин жилийн ой болно гэж надад хэлсний дараа би түүнийг ашиглан ардчилал, эрх чөлөөний төлөөх ийм эгзэгтэй үед сэтгүүл зүй нь амин чухал үүрэг байдгийг тэмдэглэх хүсэл маш ихээр оргилсон юм. Колумбийн сэтгүүлчдийн сургуулийн (Columbia Journalism School) багшийн хувьд  олон улсын олон нийтийн хэвлэл мэдээлэлд зориулсан хаврынхаа курсийн хүрээнд би оюутнууддаа Малкина, Медведев, «Интерньюс», «Эха Москвы» мэдээний агентлагуудын бусад сэтгүүлчдийн тухай ярьж өгдөг. Тэр үед би сэтгүүлчийн зүрх зориг зэрэг тэр үйл явдлуудын тухай дамжуулж байсан NPR-ийн (АНУын Үндэсний улсын радио) Москвагийн товчоог толгойлж байв. Ельцины эсэргүүцэл, бусад иргэний ба цэргийн албан тушаалтнууд ба хэдэн арван мянган энгийн иргэдийн тэмцлээр хатуу шугам баригчид наймдугаар сарын 21-нд ялагдлаа хүлээсэн билээ.

Үр дагавар нь сэтгэл хөдлөгмөөр. Хорин жил өнгөрсөн ч эргэлтийн дараах москвачуудын дүрийг санахдаа би догдлохгүй байж чаддаггүй. Тэр олон мянган хүн Ельциныг алдаршуулан, өөрийн орны нэрийг Зөвлөлт холбоот улсаар биш техник талаасаа оршин тогтноогүй байсан улсаар «Россия, Россия» гэж бахархалтайгаар цуурайтуулж байсныг би санаж байна. Эерэг баатрууд нь ийм баяртай ялалт байгуулж байсан тийм хар цагаан өнгө аясаар өрнөсөн хэрэг явдлыг үзсэн минь ховорхон.

Энэ хавар би өөрийн оюутнууд­тайгаа арабын бослогод нийтийн сүлжээний үүрэг ролийн талаар ярихдаа хорин жилийн өмнө Борис Ельцины талынхан тухайн үеийнхээ хамгийн орчин үеийн технологи болох факсыг өнөөдөр Facebook ба Twitter ашигласан шиг л хэрэглэсэн юм гэдгийг тэмдэглэсэн юм.

Өнөөдөр ба тэр үеийн адил шинж, 1991 оны дараа авсан сургамж, 2011 хувьсгалын үр дүнг урьдчилан хэлж байсан зэрэг нь тэр үйл явдлуудын ойгоор агуу их түүхэн үйл явдалд эргэн орох сэтгүүл зүйн дуртай аргатай холбоотой чухал сэдэв болж байна.
Энэ үйл явдалд ямар утга агуулга, хэлбэр өгөх талаар би найз нөхөд, ажил нэгтнүүдтэйгээ холбогдоод эхлэхэд бас өөр зүйл ажиглагдлаа. Ямар эргэлтийн талаар чи яриад байна вэ? Борис Ельцин баатар нь болж байсан 1991 оны самууныг хэлээд байна уу эсвэл 1993 онд өөрөө тараасан парламентаа их буугаар буудуулсан Ельцины тухай хэлээд байна уу гэж нэг нь асуулаа. Зөвлөлтийн сүйрлийн дараа лидер нь болсон Ельцины талаар гүнзгий судалгаагүйгээр баатарлаг үйл явдлыг өгүүлэх нь ээдрээтэй хэрэг аж.

Сонирхолтой л санаа байна гэж бусад нь ярьж байлаа. Чиний анхаарал татахаар нэг цуутай нэр барь гэж тэд зөвлөв. Малкина, Медведев нарын нэр тэдний санаан дахь нь биш байв. Тэдний санал болгоод байгаа Михаил Горбачев бол үнэндээ том нэр. Гэхдээ тэр 1991 оны баатар нь байгаагүй ч баруунд түүнийг магтсаар байгаа. Горбачевын тухай санаа бодол эх оронд нь  үл тоогдохоос үзэн ялалт хүртэл хэлбэлзэлтэй.

Дараа нь хэвлэл мэдээллийнх нь тухай зовлонтой асуудал гарч ирж байна. Тэр үед 1991 оны төрийн эргэлтийн бүтэлгүй ородлого шиг л Горбачевын ил тод байдлаар гол төлөв залуу сэтгүүлчид зарим нэг Зөвлөлтийн системийн ахмадууд зэрэг сэтгүүлчдийн ургуулсан сурвалжлага нь эрэл хайлт хийсэн шинэлэг сэтгэлд тусахаар байсан сэтгүүлчдийн хаврын төгсгөлийн эхлэл байлаа.

Ил тод байдлын үеийн «Взгляд», «До и после полуночи» нэвтрүүлгүүд өнөөгийн Америкийн бүх мэдээний хөтөлбөрүүдээс тогтвортой, илүү байсан гэж болно. Хэвлэмэл хэвлэл нь өдөр бүр Зөвлөлтийн өнгөрсөн үеийн бүрхэг түүхийг нээн улс төр, амьдралын албан тушаалын гэмт хэргийг илчилсэн сэтгүүл зүйн эргэлтийг хийж байлаа.

1991 оны сүүлчийн коммунизмын сүйрэл нь мэдээлэл ба санаа бодолд хяналт тавих Лениний үеэс эхлэн намын боссууд нь ашиглаж ирсэн  олон нийтийн хэвлэл мэдээлэлд Ком­мунист нам нь өгөөмөр татаас өгч чадахаа больсныг харууллаа. Гэвч сэт­гүүлчдийн хөрсөнд мөнгөөр сүр­хий өгүүлэл бичих авилга төрсөн юм. Зарим нэг том медиа баронууд хэв­лэлийг өөрсдийн үзэл санаагаа илэр­хийлэх индэр болгон ашигласан юм.

1991 оны эргэлтээс хойш арваад жил өнгөрч байх тэр цагаар засагт Владимир Путин гарч ирэв. Хэвлэл мэдээлэл нь өөрсдийгөө тэгтлээ муут­гасан учир тэр их хүчин чармайлтаар авсан эрх чөлөөг Путин эргүүлэн хураахад нийгмийн зүгээс ямар нэг эсэргүүцэл алга болсон байв.

Сэтгүүл зүйн эрх баригчдад тааламжтай биш практикийг өнөөдөр явуулж байгаа нэг нь халдлагад өртөх алуулах эрсдэлд байна. Сэтгүүлчдийг хамгаалах хороо сэтгүүлчдийг хөнөөж, түүнийхээ төлөө хариуцлага бараг үл хүлээх орнуудын жагсаалтдаа Оросыг есдүгээрт бичээд байгаа. “Тэр цагаас хойш их ус урсчээ. Тэр бол сэтгүүл зүйн хурц эгшин байлаа. Дараа нь болсон үйл явдал бол үнэндээ урт түүх” гэж 1991 оны үйл явдлын дараа сэтгүүлчдийн эгнээнд гараагаа эхэлсэн миний орос найз ярьж байна. “Төгсгөл нь хэппи-энд лавтай биш” гэж тэр хэллээ.

Хорин жилийн дараа тэр тодруун эгшин онцгойлон тэмдэглүүлэх  ой болоогүй гэдгийг тэд үнэн хэрэгтээ хэлээд байна уу? Тэр үеийн үйл явдлыг түүнээс хойшихыг харахдаа бид 1991 оны Оросын хэдэн чухал сургамжийг арабын бослогын дэвсгэрээс олж үзэхгүй нь ээ?  

Тийм шүү гэж миний орос найз сэтгүүлч хэлсэн юм. “Эхлээд чи эрх чөлөөний мэдрэмжээ амтлаад бүрэн хөөрч баясна. Дараа нь хатуухан бодит байдал ирнэ дээ. Дараа нь зарим нэг нь өмнө нь зүгээр байгаа юу  даа гэж бодох болдог. Магадгүй тэр араб ертөнц эсвэл тэр өөрийн дарангуйлагчдаа аваад хаячихсан орнууд Зөвлөлтийн дараах түүхийг давтахаар болж байгаа ч юм шиг” гэж тэр хуучилсан юм.

Аа тийм үү, хувьсгалын дараах Тунис, Египетийн үйл явдлын тийм өрнөлийн талаар би л уншсан гэж үү? “Удаан жаргаж, амьдрах” гэдэг нь хувьгалын дараа үеийн хувилбар лав биш. Тэр нь Украины улбар шар, Гүржийн сарнайн хувьсгал эсвэл Египетийн ард түмний ялалт нь ч байлаа ч хамаагүй.

Энэ асуудал бол жижиг үр дүн­гийн талаар болохоос биш арабын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ирээ­дүйн тухай яриа биш. Ойрын хэдэн сарын дотор хэдэн арван семинар, маргаан түүнд зориулагдана гэдэгт би итгэлтэй байна. Зарим нэг нь тэр үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар ярих нь дамжиггүй.
Саяхан Колумбийн сэтгүүл зүйн тоймд (Columbia Journalism Review) хувьсгалын дараах араб хэвлэл мэдээллийг “шинэ нөхцөл байдал тохируулж байгаа хил хязгаарынхаа бат бэхийг болгоомжтойгоор шалгасан, шинэ боломжийг мөрөөдөхөөр зүрхэлсэн” гэж тодорхойлсон байгаа нь тэр итгэлийг өгч байгаа юм. Авторитар дэглэмүүдийг унагахад гүйцэтгэсэн үүргээсээ тэд цаашилж, хувьсгалын дараах улс орондоо хүчирхэг, ил тод, тайлагналтай ардчилсан институтуудыг бий болгоход нь чухал үүрэгтэй гэдэг тэдний эрмэлзэл сайн хэрэг.
Тийм институтууд 1991 оноос хойш Орост мш ихээр дутагдаж байна.Тиймээс миний орос найзын санал болгосноор “Горбачевын” гэж хэлэх тэр эргэлтийн дараах үеийн сургамжид зориулсан арга хэмжээг зохион байгуулахаас илүүтэйгээр Малкина, Медведев нарын орос сэтгүүлчид байдлыг өөрчлөхийн төлөөх эсэргүүцлээрээ эр зориг гаргаж байсан тэр наймдугаар сарын хурч тод эгшиний төлөө би зүгээр л хундгаа өргөе.

Материалын нэр:
The Russian Reporters Who Helped Topple the USSR

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж