ЖДҮ-ийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн талаар мэдээлэл хийнэ

Монгол Улс сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр нэлээд хөрөнгө зарцуулж буй. Ажлын байр олноор нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой энэ салбар Тэргүүн шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд багтдаг.

Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн хэрэгжилт болон үр дүнгийн талаар цаг үеийн мэдээлэл өгөхөөр тов тогтоосон байна. Хэвлэлийн бага хуралд шадар сайд Н.Алтанхуяг, Хүнс,  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Жижиг дунд үйлдвэрийн агентлагийн дарга Ц.Ням-Осор болон тус сангийн захирал М.Баярмагнай нар оролцох ажээ. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт тэргүүн шадар сайдын ажлын өрөөнд болно.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж