Яг л ээж, эгч, найз шиг номыг танд зориулав

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Яг л ээж, эгч, найз шиг номыг танд зориулав

Эмэгтэй хүн ширээн дээрээ байгаа номыг нээж хараад л хүссэн мэдээллээ олж авдаг. Яг л ээж шиг, эгч шиг, найз нөхөд шиг, дотно зөвлөгч шиг ном гарчээ. Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяагийн “Яг ээж, эгч, найз” шиг ном нь эмэгтэй хүний олж мэдэх ёстой ерөнхий мэдээллийг багтаажээ.  Өөрөөр хэлбэл бүсгүй танд яг л  таны ээж, эгч, найз шиг танд туслана гэсэн үг. Энэ ном номын дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхлээд байна.

Амьдралаас таашаал авах эрэгтэй,  эмэгтэй хүмүүсийн ялгаа маш олон зүйл дээр анзаарагдаж байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн зүйлээс таашаал авч амьдардаг. Тэдэнд угаасаа олон зүйл хэрэггүй. Харин эмэгтэйчүүд бүхий л зүйлд санаа тавин амьдардгийнхаа хувьд маш олон зүйлээс хамааран тэндээсээ таашаал аван, түүнийхээ төлөө хүсч тэмүүлэн амьдарч байдаг. Энэ жишээг эрчүүд олноороо цугласан аль эсвэл эмэгтэйчүүд олноороо цугласан газруудаас харж болно. Эмэйгтэйчүүд хэдэн цагаар ч ярьсан уйдахгүй. Энэ хугацаанд тэд маш их мэдээлэл солилцож байдаг. Учир нь эмэгтэйчүүд маш олон зүйлээс шалтгаалан амьдардгийнхаа хувьд тэр бүх мэдээлэл мэдлэгийг цуглуулсан байдаг. Өөрөөр хэлбэл,  өөрт байхгүй зүйлээ бусдаасаа олж авч мэдэхдээ гаргууд гэж хэлж болно. Тийм л учраас эмэгтэйчүүдийн яриа дуусашгүй. Тэдэнд санаа зовох олон зүйл бий. Гэр орон, үр хүүхэд, нүүр царай, хуруу хумс, үс зүс, хувцас гоёл, найз залуу эсвэл нөхөр, нийгмийн амьдрал, хажуу айлд гарсан гал түймэр, гарахдаа хаалганы хажууд мартаж орхисон тортой зүйл гээд дэлгүүр хоршоо, нөхрийн цалин, гэр бүлийн зардал, энэ сарын байрны мөнгө, хүүхдүүдийн тухай….. энэ жагсаалт дуусахгүй.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж