Хөлбөмбөгчин сармагчингууд

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчин сармагчингууд


Лондонгийн амьтны хүрээлэнд 22 сармагчин амьдардаг. Тэдний 11 нь Боунти нэртэй сармагчны үр төл юм. Бяцхан сармагчингууд аавынхаа юу хийхийг алдалгүй даган дуурайдаг сонин зантай гэнэ. Тэдний хийх дуртай нэг ажил нь хөлбөмбөг тоглох. Гэхдээ ногоон талбайд яг дүрмээр нь биш л дээ. Модон дээр ч алаг бөмбөгөө гаргачихсан эрхэлж чаддаг.


Эдгээр сармагчинг Лондонд алс хол Өмнөд Америкийн халуун бүсээс авчирсан. Урт мушгирсан сүүлтнүүдийн ангилалд хамаардаг бөгөөд бие нь хэрэмтэй төстэй учраас хэрмэн сармагчин гэж нэрлэдэг аж. Тийм ч элбэг биш тархсан учраас ийм төрлийн сармагчинг Олон улсын амьтан хамгаалах байгууллагаас тусгай зэрэглэлд хамааруулан хамгаалдаг байна.   
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж