Байденийг эсэргүүцэж Ай Вэй болох мөрөөдөл үү

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Байденийг эсэргүүцэж Ай Вэй болох мөрөөдөл үү

Америкийн дэд ерөн­хийлөгч Ж.Байден
манай улсад бууж мордох зуур Хан мөрний улсын тэргүүн Ли Мен Баг бас
Улаанбаатарт айлчилж байна. Гэтэл ир­гэний хөдөлгөөнийхөн, тод­руулбал
Ногоон намын гэх О.Бум-Ялагч нарын нөхөд үүнийг эгзэгтэй агшин гэж
тооц­сондоо, эсэргүүцэхээ илэр­хийлжээ. Гэхдээ АНУ-ын дэд Ерөнхийлөгчийг
онилсон аж. Монголд ирээд буцаж байгаад дургүй нь хүрээд байгаа юм ч
бас биш аж. Хамгийн гол нь цөмийн хог хаягдлаар Монголыг дүүргэх
сонирхлоо баталгаажуулах анх­ны ал­хмыг хийх гэж байна гэсэндээ л
Ж.Байденийг ирэх үеэр эсэргүүцэл илэрхийлэх юм гэнэ. Америкийн
Ва­шингтонд хэд хоногийн өм­нө хэсэг монголчууд бас иймэрхүү агуулгатай
тайван жагсаал хийснийг ч “О.Бум-Ялагч ба түүний нөхөд” /Н.Энхбаярынхан ч
гээд байна/ дэмжин төв талбайд зохион байгуулахаа мэдэгдлээ. Ер нь
дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг онцлоод байгаа учраас
лав хоосонгүй гэж үзэн бат итгэж байгаа гэнэ. Түүнээс бус харуулах
баримт, нотолгоо одоохондоо тэдэнд байхгүй аж. Гэхдээ олдох байх гэж
бодож байгаа төдийгүй тууштай үзэж тарах юм гэнэ. Намынхаа экс дарга
Д.Энхбат бус Сэм авгын томоохон удирдагчтай энэ удаа “хэрэлдэх” гэж буй
нь хамгийн сайхан боломж хэмээн тун олзуурхаж байгаа байх. Энэ бүхэн
худлаа байсан ч гэлээ монголчуудад, бас дэлхий дахинд О.Бум-Ялагч гэж
хэн бэ гэдгийг таниулах нь гарцаагүй тэр дотроо тооцжээ. УИХ-ын 2012 оны
сонгуульд Ногоон нам, бас МАХН-ын барьж орох гол хөзөр буюу “бие
халаалт” гэж зарим хүн үүнийг нэрлэсэн байна лээ. Тэр л үнэн байх. Эхлэл
нь О.Бум-Ялагч, Ж.Байдентай “халз үзэж”, Монголын байтугай дэлхийн улс
төрд данстай болох гэсэн энэ тактик гэхэд болно. Хажууд нь тэр сайд,
дарга нар юу юм бэ. Бараг л Ж.Байден ирсэн нь бус, О.Бум-Ялагч түүнийг
аймшигтай уурлан, эсэргүүцэж байгааг л олон улсын хэмжээнд онцолж,
сонирхож магадгүй. Хятадын Ай Вэй шиг тэрс үзэлтэн маягаар тэр
алдаршихыг хэн байг гэх юм.    

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж