Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга айлчилна

Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд олонтой байна. Монгол Улсад төрийн айлчлал хийсэн БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг өнөөдөр нутаг буцсан бол зөрөөд Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан өнөөдөр манай улсад ирэх гэж байна. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдын урилгаар энэ сарын 23-26-нд Монгол Улсад найрсаг айлчлал хийх болсон юм. Албаныхан уг айлчлалыг Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц өгнө гэж дүгнэж буй юм. Нөгөө талаас айлчлалтай холбогдуулан Хятадын эмч нар манай иргэдэд нүдний үнэ төлбөргүй мэс засал хийнэ. Мөн “Шинэ яармаг” хорооллын шав тавих ёслол болохоор төлөвлөгдөөд байгаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газар Хятад улсаас хөнгөлөлттэй зээл авах болсон бөгөөд түүнийг орон сууц барихад зарцуулахаар төлөвлөсөнтэй холбоотой юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж