“Уруулын будаг”-ийн Ичко

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

“Уруулын будаг”-ийн Ичко

1990-ээд оны сүүл үед Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлаг тухайн үедээ мега старуудын нэг байлаа. “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан охид нэг л өдөр усанд хаясан чулуу адил алга болж орхисон нь хамтлагийн ахлагч Дээгий алс Солонгосыг зорьсонтой холбоотой гэдэг. Тэр цагаас тус тусын зам мөрийг хөөж, нам гүм болцгоосон тэднийг үгүйлэх фенүүд нь бишгүй тааралддаг. Домог болохоо шахсан “Уруулын будаг”-тай бүсгүйчүүдийн нэг, хамгийн хүчирхэг хоолойтой гэгддэг байсан Г.Ичинхорлоо буюу Ичко эх орондоо суурин, ажин түжин амьдарч байна. БСШУЯ-нд Соёл урлагийн бодлогын газарт мэргэжилтэн хийж буй тэрбээр хоёр хөөрхөн охинтой “алдарт эх”. Хувиараа бизнес эрхэлдэг эгэл даруухан залуутай гэр бүл болсон дуучин бүсгүйн охид Ану, Аида нэртэй. Энэ жил Монгол үзэгчдийн хүртээл болж, тайзны урлагт нэгэн шинэ хуудас нээсэн суут Ж.Вердийн “Аида” дуурийн нэрийг өдгөө хоёр настай бяцхан охиндоо хайрласан нь аргагүй урлагийн тогоонд чанагдаж яваа мэдрэмжтэй аав, ээжийн сонголт гэлтэй. Энэтхэг киноны жүжигчин шиг нүд хөмсөг болсон үзэсгэлэнт том охин өдгөө 13 настай. Ээж охин хоёр эх үрсийн баяраар хөтөлцөж яваад бидний дуранд өртсөн юм.

Эх сурвалж: Гранд сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж