Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж байна

Мөнгөний бодлого тодорхойлогч Төв банкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Өмнө нь төлөвлөсөн тов ёсоор бол энэхүү хурал есдүгээр сард болох учиртай байв. Харин шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал хийж, мөнгөний бодлогын чиглэлээр авах арга хэмжээтэй холбоотой шийдвэрүүдийг гаргах болно гэж мэдэгдэж байсанчлан тэд ийнхүү ээлжит бус хурал зарлан хуралджээ. Тодруулбал, бодлогын хүүг өөрчлөхөөр тэд ийн хуралдсан юм байна. Энэ талаар маргааш болох ээлжит хэвлэлийн бага хурлаар э сэтгүүлчдэд мэдээлнэ гэж албаны хүн хэллээ.

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр өнгөрөгч сард инфляц хоёр оронтой тоонд шилжээд  байсан юм. Харин энэхүү хэрээс хэтэрсэн инфляцийг “чөдөр”-лөхөөр Төв банк бодлогын хүүгээр арга хэмжээ авдаг. Юутай ч мөнгөний  бодлогын хүүг энэ удаа хэрхэн өөрчлөгдсөнийг маргааш 11.00 цагт болох хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэх боллоо.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж