Шүүхэд нөлөөлөх гэсэн хэлбэр

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Шүүхэд нөлөөлөх гэсэн хэлбэр

Өмгөөлөгч Ц.МОНГОЛ: Үүнийг шударга шүүхэд нөлөөлөх гэж байгаа нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй

"Мон-Уран" компа­нийн захирал Б.Наранхүү­гийн нэхэмжлэлтэй "Зуу­ны мэдээ" сонины сэт­гүүлч Д.Болормаад холбог­дох эрүүгийн хэргийг хэ­лэл­цэх шүүх хуралдаан ур­жиг­дар Сүхбаатар дүүр­гийн шүүхэд болсон. Шүүх  хуралдааныг  шүүгч Ч.Хос­баяр даргалж, ул­сын ял­лагчаар Ш.Баяр­билэг, Д.Бо­лормаагийн өмгөө­лөгч Ц.Монгол нар оролц­сон юм. "Зууны мэ­дээ" сонины Эрэн сур­валжлах, шуурхай мэ­дээл­­лийн албаны сэтгүүлч Д.Болормаа нь бага насны (дунд сургуулийн 14-15 нас­ны сурагчид) охидын он­гон биеийг 500-700 мян­ган төгрөгөөр худалддаг, ху­далдан авдаг зохион бай­гуулалттай гэмт хэр­гийн сүлжээ байгаа талаар би­чиж энэ хэрэгт эрх мэ­дэл­тэй, хөрөнгө чинээтэй хүмүүс холбогдсон боло­хыг гэрч, хохирогчдын яриа­гаар баталгаажуулан олон нийтэд ил болгосон.  "Мон-Уран" компа­нийн захирал Б.Наранхүү үүнд холбоотой гэдгийг "Зууны мэдээ" сонины 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт нийтлэсэн юм. Сүхбаатар дүүргийн шүү­хээс энэхүү хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүн­гүй гэсэн үн­дэс­лэлээр ма­най сэтгүүлч Д.Болормаад үүсгэсэн эрүү­гийн хэргийг хэрэг­сэхгүй болгож түү­нийг цагаатгасан. Гэтэл "Мон-Уран" ХХК-ийн за­хи­рал Б.На­ран­хүүгийн итгэмж­лэгд­сэн төлөөлөгч бо­лон өм­гөө­лөгч нар ур­жиг­дар хэв­лэлийн бага хурал зарлан шүүхийн шийдвэрийг эсэр­гүүцэж, Улсын дээд шүүхээс өөр шийдвэр гар­на гэдэгт най­даж байгаа­гаа илэрхийлээд, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид хандахаа мэдэгдсэн би­лээ. Сэтгүүлч Д.Болор­маагийн өмгөөлөгч Ц.Мон­голоос энэ асуудалд ямар байр суурьтай бай­гааг нь сонслоо.

Өмгөөлөгч Ц.Монгол:

-Анхан шатны шүү­хээс "Зууны мэдээ" сони­ны сур­валж­лагч Д.Болор­мааг цагаат­га­сан шийдвэр гаргасан. Шүү­хийн шийд­вэрийг хүлээн зөв­шөөрөө­гүй тал Эрүүгийн бай­цаан шийтгэх хуульд зааснаар давж заалдах шатны шүү­хэд хандах учиртай. Түү­нээс биш хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр хэвлэ­лийн бага хурал хийж, шүү­хийн шийдвэрийг зөв, буруу гарсан гэж тайлбар­лах нь зохисгүй юм. Энэ нь шүүхэд нөлөөлөх гэж байгаа хууль бус үйл ажил­лагаа гэж ойлгогдож байна. Шүүхийн шийдвэр ямар утга агуулгатай гарав гэдгийг нь мэдээгүй байж түүнийг буруу ташаа тайл­бар­лаж олон нийтийг төө­рөгдүүлсэнд гайхаж бай­на. Нэгэнт Б.Наран­хүү­гийн  өм­гөө­лөгч нар мэдээлэл хий­гээд асуу­далд ийм байдлаар хандаж байгаа учраас нэхэмж­лэгч талд хандан шүүхэд нө­лөө­­лөх оролдлого хийхгүй байхыг сануулж байна. Нөгөө­тэйгүүр Д.Болормаа сэтгүүл­чийн бичсэн мэ­дээ­лэл үндэс­тэй болох нь тодорхой хэмжээ­гээр нот­логдсон. Бага насны хүүх­дүүдийг худалддаг, худал­дан авдаг сүлжээ байсан гэдэг нь нотлогдсон. Энэ хэрэг шалгагдаж байгаа нь ч үнэн. Энэ бүгд олон ний­тэд тодорхой болчихлоо. Гэр­чийн мэдүүлгүүд бай­гаа. Харин энэ эх сурвалжуу­дыг хуулийн байгуулла­гууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нарийвчлан шалгахгүй байгаа нь гайхаш­рал тө­рүүлж байгаа юм.

"Мон-Уран" компа­нийн захирал Б.Наран­хүүгийн өм­гөө­лөгчид Шүү­хийн Шийд­вэр­тэй холбогдох  асуудлаар Мон­гол Улсын Ерөнхий­лөг­чид хандана гэж мэ­дэгд­сэн байсан. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх­гүй байгаа нөхцөлд гомдлоо давж заалдах шатны шүү­хэд нь гаргадаг. Түүнээс биш Ерөнхийлөгчид ханд­даггүй. Тиймээс үүнийг шударга шүүхэд нөлөөлөх гэж байгаа нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй” гэв.

О.ЭРДЭНЭБҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж