Beyonce удахгүй ээж болно

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Beyonce удахгүй ээж болно

Өчигдөр улаан хивсний ёслолоо хийсэн MTV Video Music Awards-ын хамгийн том сенсаац нь дуучин Beyonce жирэмсэн гэдгээ зарласан явдал байлаа. Өнгөрсөн жилийн хамгийн баян репперээр тодорсон Jay-Z болон түүний үзэсгэлэнт гэргий Beyonce нар удахгүй анхны үрээ тэврэх болжээ.

Грэммийн шагналт, 29 настай дуучин бүсгүй бага зэрэг томорсон гэдсээ гараараа даран зургаа авахуулжээ.

Тэрбээр “Би үргэлж 30 нас хүрэхээрээ ээж болно гэж хэлдэг байсан шүү дээ. Би ирэх есдүгээр сард 30 нас хүрнэ” хэмээжээ. 

Репийн могул Jay-Z, дуучин Beyonce нар 2008 оны дөрөвдүгээр сард хуримаа хийж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж