Аварга морин хуур урлажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Аварга морин хуур урлажээ

Мэргэжлийн хуур урлаач Ч.Энх-Отгон 5.9 метр өндөр морин хуур урлажээ. Үүнийгээ Гиннесийн номд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм. Өмнө нь тэрбээр 3.3 метр өндөр хуур болон гурван метр урттай доомбор бүтээж байжээ. Энэ нь мөн л Монголдоо анхдагч бүтээл юм. Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан энэхүү морин хуурыг урласан бөгөөд анх 11 метр өндөр байхаар тооцоолж байсан ч хийх байр сав, материал зэрэгт баригдан 5.9 метр болгон бүтээжээ. Тэрхүү морин хуур нь төрийн алтан соёмбоо толгойд нь залан 12 жилээ ишинд нь сийлж, хоёр чихэнд нь очир эрдэнэ шигтгэн Засгийн газрын ордон, Сүхбаатарын хөшөө, эрийн гурван наадам, монгол гэрээ хүртэл сийлж, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон бүхий л зүйлийг багтааснаараа онцлог аж. Уг морин хуур нь түүний тав дахь томоохон бүтээл бөгөөд Онцгой байдлын албанд зориулан хоёр метр өндөртэй хуур хийж өгч байжээ. Мөн өмнө нь урласан 3.3 метр, бүргэд толгойтой доомбор дэлхийд ганц аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж