IT паркийг кино театр болгох уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

IT паркийг кино театр болгох уу?

Мэдээлэл, технологийн үндэсний парк буюу IT парк хэмээн олны хэлж заншсан барилгын хойд хэсэгт  "Өргөө" кино театрын салбар нүүж ирэх гэж байгаа бололтой. Тус паркийн хойд хэсгийг төмөр хашаагаар хүрээлж, “Өргөө” кино театрын сурталчилгаа бүхий зурагт самбараар /Энэ хэсгийг шинэчлэх зураг төслийг харуулсан/ халхалжээ. Паркийн үзэсгэлэнгийн танхимыг хурлын заалтай нийлүүлж, кино театр барихаар ажил эхлээд байгаа нь энэ аж.

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн энэ барилгыг бид Төрийн өмчид харьяалагддаг гэж ойлгодог. Гэтэл одоогийн байдлаар тус барилгын нүүрэн талын хана, гурван суурь баганыг нурааж орхиод байна. Хэний зөвшөөрлөөр ийм шийдвэр гарсан бэ…Энэ асуултын эргэн тойронд бид мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

Ямартай ч Мэдээлэл, технологийн үндэсний паркийн удирдлагууд болоод энэ байранд үйлчилгээ эрхэлдэг албан байгууллага, иргэд "Өргөө" кино театрын салбар "морилж" ирэх гэж байгаад таатай хандахгүй байв.
 
“Энд кино театр барьж байгуулах асуудал бүр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хойд талд хаалга гаргаж, үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, албан газруудыг байраа суллаж өгөхийг шаардсан” гэх мэдээллийг ч энд ажиллаж, үйлчилгээ эрхэлдэг иргэд хэлж байлаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж