Двайт Ховард Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Двайт Ховард Монголд ирлээ

“Newcom Group”, “Mobicom” корпорацийн урилгаар Монгол Улсад зочилж буй NBA-ын супер оддын нэг Двайт Ховард дөнгөж сая Монголд хөл тавилаа. Түүний хөлөглөсөн онгоц 11.55 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

Яг одоо, энэ цаг мөчид “Чингис хаан” нисэх онгоцны буудлын бизнес лаунжид Двайт “Супермэн” Ховардыг угтан авах арга хэмжээ болж байна. Двайт Ховард Монголд өөрийн хувийн дасгалжуулагч болон дөрвөн туслахын хамт ирсэн байв. Тэрбээр одоо нисэх онгоцны буудлаас гараад Монголд байх гурав хоногийн хугацаандаа байрлах зочид буудлыг зорих бөгөөд өдөр 15.00 цагаас TEDY төвийн гадна талбайд үнэнч хөгжөөн дэмжигч, фенүүдтэйгээ уулзан мэндчилэх юм. Харин үүний дараа 15.30 цагаас “Mobicom”-ын “Be” төвд болох хэвлэлийн бага хуралд оролцоно.

NBA-ын тоглогч анх удаа Монголд зочилж буй түүхэн үйл явдлын мэдээллийн
ивээн тэтгэгчээр “Монгол Масс Медиа” групп ажиллах бөгөөд дэлхийн
хамгийн хүчирхэг лигийн тод оддын нэг, “Орландо Мэжик” багийн төвийн
тоглогч Двайт Ховардын Монголд байх үеийн мэдээ, мэдээллийг “Боловсрол
суваг”, “Ийгл” телевиз болон "Sport box" спортын суваг, News.mn сайт, "Ардын эрх" сонин тухай бүрт нь хүргэж байх болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж