Буш 9 сарын 11-нийг дурслаа

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Буш 9 сарын 11-нийг дурслаа

Ж.БУШ “ЕСДҮГЭЭР САРЫН 11”-НИЙ ХЭРЭГ ЯВДЛЫГ ЭРГЭН ДУРСЛАА

CNN агентлаг болон “National­Geographic channel”-ынхан АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийн 10 жилийн өмнөх АНУ-ыг дурссан баримтат бичлэгийг олны өмнө дэлгэсэн юм. Хэдийгээр Ж.Буш хамгийн муу Ерөнхийлөгчөөр то­дорсон ч тухайн үед тэрбээр яг юу мэдэрч бай­сан талаар уг ярилцлагад дурьдсан аж.

Одоогоос арван жилийн өмнөх аймшигт террорист халдлагын дурс­галд болон хойч үедээ зориулан Америкийн Үндэсний түү­хийн му­зейд “Америкчууд ийм өдөр тохионо гэж төсөөлж байгаагүй. Тэр өдөр л бурхан биднийг шийтгэх мэт тэнгэрээс аянга цахилгаан ниргэсэн юм… Хүмүүс ажлын өрөөндөө кофе уун долоо хоногийн ажлын талаар ярилцаж байх мөчид Ерөнхийлөгч Ж.Буш арван жилийн сургуульд хичээл зааж CNN агентлагаар Аме­рик даяар шууд дамжуулж байсан мөч. Гэтэл…” гэсэн өгүүлбэр алтан шаргал үсгээр тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг аж. 

Арван жилийн өмнө буюу  2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр “Олон улсын худалдааны төвийг онгоц мөргөлөө” гэх шуурхай албаны мэдээлэл хаа сайгүй цацагдаж эхэлсэн. Яг энэ мөчид Ерөнхийлөгч асан Ж.Бушд “Цаг агаарын байдлаас болж тэрхүү осол гарсан юм байх даа” гэсэн бодол төрсөн аж. Харин хоёр дахь онгоц Олон улсын Худалдааны Төвийг мөргөж, олны дунд үймээн самуун дэгдээхэд тэрбээр “Террорист халдлага болохыг ухамсарласан” аж.

Уг баримтат бичлэг дээр “Миний төсөөлөлд ийм зүйл болно гэж огт орж байгаагүй. Тухайн үед би хүүхдүүдэд хичээл зааж, цагийг хөгжилтэй өнгөрөөж байсан ч нөхцөл байдал хүндэрснийг мэдээд нэг л сонин болчихсон. Миний нүүрний хувирлаас нөхцөл байдал хүндэрснийг зарим хүн дараа нь  надад хэлсэн удаатай” гэжээ. Ж.Бушийн зөвлөх асан, сэтгүүлч  Петер Шнэйль “Бид АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийг тухайн өдөр ямар сэтгэгдэлтэй байсан талаар түүнд ярих боломжийг олгох хэрэгтэй гэдгийг дараа нь ойлгосон. Тэгээд CNN агентлагт өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгсөн. Харин энэ удаа “National Geographic Channel”-д багахан хэмжээний ярилцлага багтсан  баримтат киног олон нийтэд ийнхүү хэргэх болсон. Одоогоос арван жилийн өмнө болсон террорист халдлагын талаар түүнтэй таван цаг гаруй ярилцсан. Ерөнхийлөгчийн хувьд чухал шийдвэрүүдийг гаргах мөч тулгараад байсан гэдгийг бүгд мэдэж авсан. Үнэндээ эхний онгоц халдлага хийхэд Ж.Буш агаарт байгаа онгоцнуудыг газардахыг шаардаж,  тушаал өгөх боломжтой байсан. Гэвч тэгээгүй. Тэрбээр юу болоод байгаа талаар ч ухаангүй байсан. Дахин дайралт болоход юу хийх ёстойгоо мэдэхгүй тийм л байдалд орсон нь  үнэн. Шийдвэр гаргах түвшинд байгаагүй тэрбээр томоохон цочролд орсон байсан болов уу. Мөн  энэ нь түүний сул тал болж байсан болов уу” хэмээн CNN агентлагийн тус бичлэг дээр дурьдсан аж.

Уг халдлагыг зохион байгуулсан дэлхийд зартай алан хядагч Осама Бин Ладеныг устгасан талаар Б.Обама Ж.Бушд мэдэгдэх зорилготой түүнтэй уулзах болсон.  Ж.Бушийг Даллас хотын нэгэн ресторанд байхад нь Ерөнхийлөгчийн нууц албаныхан түүнтэй Б.Обама уулзах хүсэлтэй байгаа талаар дуулгажээ. Чухам энэ мөчид л Ж.Буш Осама Бин Ладен амь үрэгдсэн талаар олж мэдсэн аж. Тэрбээр сүүлд нь “Би Бин Ладеныг нас барсанд огтхон ч баярлахгүй байна” гэсэн юм. Ажиглагчдын үзэж буйгаар “Ж.Буш зөвхөн террорист бүлэглэлийн толгойлогчийг бус бүхэл бүтэн үндсээр нь цэвэрлэхийн тулд Иракийн дайныг эхлүүлсэн талаар ч “Washington post” сонинд мэдэгдэж байсан удаатай” гэжээ.

Харин өнөөдөр АНУ-ыг арван жилийн өмнөхтэй харьцуулбал тэс ондоо уур амьсгал, нийгэм бий бол­сонд Ж.Буш баярлаж явдаг талаар дурьдсан. Учир нь түүний эхлүүлсэн дайныг хэн нэгэн эхлүүлэх л байсан гэдэгт тэрбээр итгэлтэй байдаг бололтой. Хэзээ нэгэн цагт террористууд хаа нэгэн газар халдлага үйлдэх л байсан. Мэдээж ямар ч улс орон иймэрхүү халдлагын дараа зүгээр хараад суухгүй нь тодорхой. Тэр тусмаа АНУ. Зарим улстөр судлаач болон Пентагоны аюулгүйн зөвлөхүүд өнгөрсөн сард “Дотоодын аюулгүй байдлын хангах шинэ арга” сэ­дэвтэй  дөрвөн өдрийн хурал, зөв­лөгөөн хийсэн. Энэ талаар ту­хайн үед хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдээр нэг ч цацагдаагүй ч CNN агентлагийн сэтгүүлч, Америк иргэн­шилтэй Фарийд Закира, өөрийн сонирхолтой дүгнэлтийг олон ний­тэд танилцуулсан билээ. Тэр­бээр   1994 оноос эхлэн эр­чимтэй хөгжиж байгаа терририст бүлэглэлүүдийг санхүүжүүлэгч нь АНУ өөрөө байсан гэдгийг нэг талаасаа нотолсон хурал болсон. Мөн Б.Обамагийн одоогийн хэрэгжүүлж буй дайны хөтөлбөр, хөрөнгө санхүүгийн бод­­лого Ж.Бушийн үлдээсэн зүй­лүүдийн үргэлжлэл мөн гэдгийг нотолсон. АНУ-ын аюулгүйн байдал, дэлхийн аюулгүйн байдалтай шууд холбоотой болох талаар хэлэлцэж, зөвлөхүүд санал нэгдсэн аж. Эдгээр дүгнэлтүүдийг дэлгэрэнгүй энэ долоо хоногийн баасан гарагт Ф.Закира өөрийн “Fareed Zakira’s Time” нэвтрүүлгийн үеэр тайлбарлах юм байна. Хачирхалтай нь тэрбээр мэдээллийн эх сурвалжаа нууцалж байгаагаа мэдэгдээд амжсан билээ. Ямартай ч эх сурвалжууд Ж.Бушийг энэ долоо хоногт онцолж байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж