Чойжин ламын сүм музейн тухай ном хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Чойжин ламын сүм музейн тухай ном хэвлэгдлээ

Чойжин ламын сүм музей  өнөөдөр сүмээрээ нэрлэсэн анхны номоо өлгийдөн авлаа. Номондоо 104 жилийн түүхтэй музейн зузаан намтрыг  гэрэл зургийн хамт оруулжээ. Редактороор Монголын гандантэгчинлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Ш.Сонинбаяр ажилласан байна.  Анх Чойжин ламын сүм музей 1941 онд улсын хамгаалалтад орсон бөгөөд түүнээс хойш зөвхөн гадаадын төлөөлөгч үйлчилдэг байсан гэдэг. Харин  үүнээс 20 жилийн дараа олон нийтэд  музейх хосгүй үнэт үзмэрүүдээ дэлгэн үзүүлдэг болжээ.

Мөн энэ өдөр англи, монгол хэлтэй аудио хөтчийг  музейд нэвтрүүлж байгаагаа дуулгасан. Ингэснээрээ Монголын анхны аудио хөтөчтэй музей болж байгаа аж. Энэ ажлыг ХБНГУ-ын Конрад аденауэр сангаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хийжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж