Мадонна экс нөхрийнхөө хүүд нэр хайрлана

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Мадонна экс нөхрийнхөө хүүд нэр хайрлана

Найруулагч Гай Ричигийн найз бүсгүй загвар өмсөгч Жеки Эйнсли хүү төрүүлжээ. Эрүүл хөөрхөн хүүтэй болсондоо хязгааргүй аз жаргалд умбан буй хосууд бяцхан үрдээ нэр өгч амжаагүй байгаа гэнэ. Учир нь ямар нэр өгөхийг гэр бүлийн зөвлөл хэлэлцэж шийдэх учиртай. Энэ зөвлөлд Гай Ричигийн хуучин эхнэр Мадонна ч багтдаг бөгөөд түүнгүйгээр нэр өгөх боломжгүй. Тэгээд ч Мадонна бяцхан хүүгийн загалмайлсан эх болж магадгүй юм. Энэ бол Гай Ричигийн гурав дахь хүү. Мадоннатай сууж байхад нь хүү Рокко нь төрсөн. Мөн дуучин Дэвид Бандын өргөмөл хүүгийн эцэг юм.

Хэвлэлд бичсэнээр Гай Ричи Мадоннатай найман жил амьдарсан бөгөөд тэд 2008 оны сүүлээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Харин Эйнслитэй 2009 оны тавдугаар сард нэгэн үдэшлэг дээр танилцаж байжээ. Загварын ертөнцийн нэртэй бүсгүйчүүдийн нэг Эйнсли энэ жил 29 настай. "Lynx", "Samsung", "Sunsilk", "Virgin Atlantic" зэрэг компанийн нүүр царай болдог тэрбээр хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсаны нэг нь "Үх гэхдээ өнөөдөр биш". Гай Ричигийн найз бүсгүй хуучин эхнэртэй нь тун адилхан хэмээн хэлэлцдэг ч хоосон үг биш.

Энэ оны сүүл гэхэд Ричи өөрийн бас нэгэн "хүүхдийг” олонд танилцуулах гэж буй гэнэ. Түүний хийж буй "Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом" киноны зураг авалт дуусах дөхсөн бөгөөд нээлтийг нь арванхоёрдугаар сарын 16-нд товложээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж