Террорист халдлагыг таслан зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Террорист халдлагыг таслан зогсоов

Шведын тусгай албаныхан вант улсын хоёр дахь том хот Гетебургт террорист халдлага хийхээр бэлтгэж байсан сэжигтэн  дөрвөн хүнийг баривчилсан тухай тус албаны мэдээнээс иш татан Associated Press мэдээлжээ.  Сэжигтнүүдийг баривчлахад цагдаагийнхантай хамтарсан байв. Бэлтгэгдэж байсан аллагын талаар тодорхой мэдээлэл алга байна. Харин 10-ны орой цагдаагийнхан орчин үеийн урлагийн үэсэглэн явагдаж байсан арт галерейгаас хүмүүсийг яаралтай гаргажээ. Шведийн эрх баригчид энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байлаа. Agence France-Presse иш татсан ТТ агентлагийн мэдээгээр аллагад бэлтгэж байсан гэх хүмүүсийг тэндээс холгүй газраас баривчилсан гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж