Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны  дэргэдэх Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж,  хуулийн болоод бүртгэлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар сургалт хамтран зохион байгуулах, гадаад харилцааг сайжруулах, албан хаагчдад хууль зүйн болон бусад чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч хамтран ажиллах, хууль тогтоомжийн талаархи мэдээлэл солилцох, эрх зүйн актын эмхтгэл бэлтгэх, иргэдэд чиглэсэн эрх зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн актыг иргэдэд тайлбарлан таниулах, ном гарын авлага, хамтран боловсруулах, хэвлүүлэхэд болон бусал чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, орчин үеийн бүртгэлийн чиг хандлагад нийцүүлэх, туршлага солилцох чиглэлээр уг арга хэмжээг зохион байгуулласан Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж