“Yahoo”-гийн халагдсан захирал хэл ам хийв

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

“Yahoo”-гийн халагдсан захирал хэл ам хийв

“Yahoo”  корпорацийн гүйцэтгэх захирал Кэрол Бартсыг удирдах зөвлөлийн албан тушаалаас нь халах болсон тухай мэдээ өнгөрсөн ням гаригт “The Wall Street” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Харин албан тушаалаасаа гэнэт халагдсан Кэрол Бартс  “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа корпорацийн удирдах зөвлөлийн гишүүдийг “малнууд” гэж элдвээр хараан зүхсэн нь шуугиан дэгдээгээд байна.  Кэрол Бартсыг ажлаас нь халсан тухай ням гаригт “Yahoo”  корпорацийн удирдах зөвлөл албан ёсоор мэдэгдсэний дараа дээрх шуугиан дэгдсэн юм. Өдгөө 62 настай Кэрол Бартс өөрийг нь “Yahoo”  корпорацийн хувьцаа эзэмшигчид сонгосон учраас удирдах зөвлөл халах эрхгүй хэмээн албан тушаалдаа үлдэх гэж оролдсон авч удирдах зөвлөлийн дарга Рой Босток түүнийг корпорацийн хайлт болон зар сурталчилгааны секторын хувьцаа унахад дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэж халах болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж