С.Сэрчмаа Сараагийн тоглолтод дуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа Сараагийн тоглолтод дуулав


Урд хөршийн бэр болж, хилийн дээс алхсан дуучин С.Сэрчмаа хэдэн сарын өмнө ой гарантай охинтойгоо хамт эх орондоо эргэн ирсэн билээ. Хятад дуунаас бүрдсэн цомгоо гаргахаар төлөвлөөд байсан түүнийг баян нөхрөөсөө салан эргэн иржээ гэх бор шувуу хэвлэлээр жиргэх болсон.

Уран бүтээлийн хувьд тэрбээр сүүлийн үед нам жимхэн байгаад фенүүд нь  гонсгор байх болсон.  Харин тэрбээр өчигдөр “Бөхийн өргөө”-нд болсон Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Аргагүй Монгол аялгуу” тоглолтод ая дуугаа өргөжээ. Дуучин Сэрчмааг урлагаас түр хөндийрөн хувийн бизнесээ эхлүүлж байгаа хэмээн хэвлэлээр ярих болсон ч энэ удаад тэрбээр саатай, цагаан торгон үндэсний дээлээр гоён тайзнаа ая дуугаа өргөлөө.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж