Хүүхдүүдийг замын ослоос сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг замын ослоос сэрэмжлүүлж байна

Замын цагдаагийн газарт бага насны хүүхэд осолд өртсөн дуудлага өдөртөө 2-4 бүртгэгддэг байна. Өнгөрсөн хоногт гэхэд л гурван хүүхэд ослын улмаас гэмтсэн байна. Тухайлбал, “Toyota Corolla” маркийн 52-22 УБЛ дугаартай автомашины жолооч Б нь явган зорчигч, 15 настай Ш-ийг мөргөж гэмтээжээ. Осол Баянгол дүүргийн нутаг “ТБД-Андууд” дэлгүүрийн урд замд гарсан байна.

Мөн өчигдөр хоёрдугаар ангийн сурагч машинд мөргүүлж, гэмтжээ. Түүнийг 1000-н оюутны байрны гарцны зүүн замд “Honda Logo” маркийн 86-04 ДАР дугаартай автомашин жолоодож явсан Ц мөргөж, бэртээжээ. Түүнчлэн согтуу жолоочийн буруугаас есөн настай хүүхэд бэртсэн байна. Тиймээс  хүүхэд, багачуудыг зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог сайн харж ногоон гэрэл ассан үед, цагаан гарцаар гарах. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналттай явуулахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж