Д.Отгонцэцэг өсвөрийн олимпийн аваргыг ялав

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг өсвөрийн олимпийн аваргыг ялав

Туркийн Стамбул хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-д барилдаж буй ОУХМ Д.Отгонцэцэг дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, Сингапурын өсвөрийн олимпийн аварга, Азербайжаны бөх Патимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 харьцаатай яллаа. Эхний тойргийн барилдаанд хийлсэн тэрбээр дараагийн барилдаанаа Эквадор болон Германы бөхчүүдийн ялсантай нь хийнэ.

Мөн өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эхний барилдаандаа Германы бөхөд ялагдаад байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж