Б.Мөнгөнтуул есдүгээрт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул есдүгээрт бичигдээд байна

Хятадын Шенжень хотноо болж буй FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний ээлжит цувралд оролцож буй Монголын шатарчин Б.Мөнгөнтуул тэмцээний долоон өргийн дараах байдлаар есдүгээр байрт бичигдээд байна. Эмэгтэйчүүдийн их мастер, олон улсын мастер, их мастер цолтой 12 шатарчин тойргоор тоглож аваргаа тодруулах тус тэмцээнд Б.Мөнгөнтуул нэг хожиж, дөрөв тэнцэж, хоёр хожигдсоноор нийт 3.0 оноотой байгаа юм. Харин Хятадын шатарчин Хоу Ифань гурав хожиж, дөрвөн тоглолтод тэнцсэнээр 5,0 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Шатарчид өнөөдөр найм дахь өргийн тоглолтоо хийх бөгөөд Б.Мөнгөнтуул Армяны их мастер Елина Даньелантай цагаанаар тоглоно.  

Б.Мөнгөнтуулын тоглолтын дүн:

1. Жао Сьюэ /Хятад/ 1-0 Б.Мөнгөнтуул
2. Б.Мөнгөнтуул 0-1 Хоу Ифань /Хятад/
3. Анна Музычук /Словень/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
4. Б.Мөнгөнтуул ½ – ½ Тан Жуни /Хятад/
5. Виктория Кмилыте /Литва/ 0-1 Б.Мөнгөнтуул
6. Б.Мөнгөнтуул ½ – ½ Руань Луфей /Хятад/
7. Жү Венжюн /Хятад/ ½ – ½ Б.Мөнгөнтуул

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж